/2024.01.23/: Мягмар гарагийн үүрээр Хятадын баруун хязгаарын Шинжаан мужийн уулархаг болон алслагдсан хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн бэртэж, олон зуун км-ийн зайд орших Төв Азийн орнуудад хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.
Орон нутгийн цагаар 02.00 цагийн орчимд Киргизийн хилийн ойролцоох Аксу мужийн Уктурпан гэгддэг Уши мужид газар хөдлөлт болсон гэж төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлэв.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас хоёр байшин нурж, газар хөдлөлтийн голомттой ойролцоох хоёр том цахилгааны шугам нурсан ч цахилгаан эрчим хүчийг хурдан сэргээсэн гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Шиньжяны төмөр замын удирдлага газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудын чиглэлийг нэн даруй хааж, 27 галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.
Газар хөдлөлтийн голомтоос 26 километрийн зайд орших тосгонд гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж CCTV төрийн суваг мэдээллээ. Тухайн суурингийн байшингийн нуранги доороос нэг хүүхдийг аварсан байна.
Газар хөдлөлтийн голомтод 200 орчим аврах ажилтныг илгээжээ. Хятадын төрийн мэдлийн газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, мягмар гарагийн 11.00 цагийн байдлаар 3 баллын хүчтэй 50 гаруй удаа чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: CNN