Улаанбаатар, Мияаконожо хот нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар, Мияаконожо хот нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

/2024601623/5 Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг Япон Улсын Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн бодлогын газрын дарга Табата Шёо-Ичи тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.

Энэ үеэр талууд Улаанбаатар, Мияконожо хотын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн бодлогын газрын дарга Табата Шёоичи хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Мияаконожо хот үхрийн “Вагюү” мах үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг бөгөөд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд энэхүү бүтээгдэхүүнээ авчирснаа онцлон дурдлаа.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг цаашид хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд албан хаагч солилцож, мэргэжил дээшлүүлэх, фермийн аж ахуй эрхлэгчдийг Мияаконожо хотод туршлага судлуулж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Ташрамд дурдахад, Улаанбаатар, Мияаконожо хот нь 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт нягт хамтын ажиллагааг өргөжүүлж буй.

Эх сурвалж: НЗДТГ

ВИДЕО: Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
ВИДЕО: Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.