Экологийн цагдаагийн алба “Лондоны амьтан судлалын нийгэмлэг”-тэй хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экологийн цагдаагийн алба “Лондоны амьтан судлалын нийгэмлэг”-тэй хамтран ажиллана

/2024.01.23/: Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учирсан хохирлыг бууруулах, алба хаагчдыг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах зорилгоор Азийн сангийн Монгол дахь суурин Төлөөлөгчийн газар, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

“Санамж бичиг” байгуулах арга хэмжээ өчигдөр болж, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлор, Хууль засаглалын хөтөлбөрийн захирал Г.Гантулга, төслийн ахлах зөвлөх Л.Байгаль, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрыг төлөөлж захирал У.Тунгалаг нар оролцов.

Ийнхүү Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажилласнаар иргэд, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг шинэ түвшинд хүргэх, энэ ажилд хиймэл оюун ухаанд суурилсан техник технологи, инновацыг нэвтрүүлэх гэх мэт олон талт ажил, арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм.

Эх сурвалж: ЦЕГ

“ЭТТ“ ХК зэрлэг амьтдад зориулан 100 боодол өвс байршуулжээ
“ЭТТ“ ХК зэрлэг амьтдад зориулан 100 боодол өвс байршуулжээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.