Хойд Солонгосын Үндсэн хуульд өмнөдийг эзлэх, гол дайснаа гэж зарлах гэсэн заалтуудыг нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгосын Үндсэн хуульд өмнөдийг эзлэх, гол дайснаа гэж зарлах гэсэн заалтуудыг нэмнэ

North Korea's leader Kim Jong Un attends a meeting with Russia's President Vladimir Putin in September

/2024.01.17/: БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өмнөдтэй нэгдэх боломжгүй болсон тул үндсэн хуулиа өөрчилж, "гол дайснаа" болгох хэрэгтэй гэж мэдэгджээ.

Мөн Өмнөдтэй дахин нэгдэх асуудлаар ажиллаж байсан гурван байгууллагын үйл ажиллагаагаа зогсооно гэж гэж төрийн мэдээллийн хэрэгслээр KCNA мэдээлэв.

Үүний хариуд Хойд Солонгосын аливаа өдөөн хатгалгад хэд дахин хүчтэй хариу өгөх болно гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч мэдэгдэв.

1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш хоёр Солонгос хоёр хуваагдсан бөгөөд үүнээс хойш энхийн гэрээнд гарын үсэг зураагүй техникийн хувьд дайны байдалтай хэвээр байна.

Ким БНАСАУ-ын Ардын дээд ассемблэйн дээр хэлсэн үгэндээ "Өмнөд Солонгос бол "үндсэн дайсан, хувиршгүй гол дайсан" гэдгийг хойд солонгосчуудад ойлгуулахын тулд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой" гэжээ.

Мөн Солонгосын хойгт дайн дэгдвэл тус улсын үндсэн хуульд өмнөд нутгийг нутаг дэвсгэртээ “эзлэн авах”, “дахин авах” асуудлыг тусгах ёстой. Умард тал дайныг хүсээгүй, гэхдээ бид үүнээс зайлсхийхгүй" гэв.

Тэрээр хойд, өмнөд хоёрын харилцааны талаар "шинэ байр суурь" барьж байгаа бөгөөд үүнд дахин нэгдэх үүрэг хүлээсэн бүх байгууллагыг татан буулгах тухай ярьжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол мягмар гарагт засгийн газрынхаа танхимд үг хэлэхдээ хэрвээ Хойдууд өдөөн хатгалга хийвэл Өмнөд Солонгосын арми хэд дахин хүчтэй хариу цохилт өгөх өндөрч чадвартай гэж онцолжээ.

Эх сурвалж: ВВС

Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав
Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.