Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав

/2024.01.17/: Гадаад харилцааны яамнаас хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, манай улс руу чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-нд Токио хотноо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан оролцож Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банк Япон улсын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэсэн итгэлийг хариуцлагатайгаар ухамсарлаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Япон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 30 тэрбум иений “Самурай” бондын эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг танилцуулав. Уг бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банк зам тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуйн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан 50 гаруй жилийн түүхэн харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг танилцуулсан юм.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн 17 гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ, Батлан хамгаалахын дэд сайд Ш.Миякэ, Сангийн дэд сайд М.Канда, манай улстай найрсаг харилцаатай муж, хотын дарга нар, Японы томоохон хувийн хэвшлийн удирдлагууд зэрэг улс төр, эдийн засаг, хувийн хэвшил, олон нийт, соёл зэрэг бүхий л салбарын 600 гаруй төлөөлөл оролцов.

Эх сурвалж: Сангийн яам

Нэг иргэн галд өртөж амиа алдлаа
Нэг иргэн галд өртөж амиа алдлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.