Нэг иргэн галд өртөж амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг иргэн галд өртөж амиа алдлаа

/2024.01.17/: Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 6 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алдлаа.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 23:59 цагт ирүүлснээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, залгаа 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр цонх хайрагдан шатаж байсныг унтрааж, уг гал түймэрт 44 настай эмэгтэй өртөж нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Гэр хороолол, зуслангийн бүсэд байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байгаа тул гэр, байшингийн цахилгаан угсралт, ашиглалт, зуух, яндан, угаар мэдрэгчийг шалгаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Мөн бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настныг асран хамгаалагчтай үлдээхийг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Хууль бусаар орогнон, эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг илрүүлэн албадан гаргалаа
Хууль бусаар орогнон, эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг илрүүлэн албадан гаргалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.