Тоон гарын үсгээ Хаан банкны киоск машинаар дамжуулан авах боломжтой боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тоон гарын үсгээ Хаан банкны киоск машинаар дамжуулан авах боломжтой боллоо

/2024.01.16/: Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих, идэвхжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс Хаан банкны 431 киоск машинаар дамжуулан тоон гарын үсгийг олгож эхэллээ.

Тоон гарын үсэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах ба гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм.

Иргэн Та тоон гарын үсгийг ашигласнаар банк санхүүгийн үйлчилгээ, гэрээ хэлцэл мөн Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээг авах гэх мэт олон боломж нээгдэж байна.

Та цахим гарын үсгээ Улсын бүртгэлийн нэгж, цахим машин болон хаан банкны киоск машинаар дамжуулан тус тус авах боломж бүрдлээ.

Эх сурвалж: УБЕГ

Жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шийдлийн талаар санал солилцлоо
Жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шийдлийн талаар санал солилцлоо
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.