Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн алба хаагчид хорих ял оногдуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн алба хаагчид хорих ял оногдуулав

/2024.01.16/: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “Г”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч “Г” нь 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч "З"-д хүч хэрэглэж хүчиндсэн үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдсон байна.

Хүчиндэх гэмт хэрэг гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх эсхүл бусдын согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

Шүүхээс шүүгдэгч “Г”-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.

Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч “Г”-д хоёр жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ШҮҮХ

ХЗДХЯ Японы Хууль зүй яамтай хувийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллана
ХЗДХЯ Японы Хууль зүй яамтай хувийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.