ХЗДХЯ Японы Хууль зүй яамтай хувийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХЯ Японы Хууль зүй яамтай хувийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллана

/2024.01.16/: Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газрын (ICD) профессор Кэйсүкэ Гото болон холбогдох албаны төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.

Дэд сайд Б.Солонгоо манай хоёр орон өнө эртний найрсаг харилцаатайг онцлоод Монгол Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хууль, эрх зүйн салбарт улам бүр өргөжин хөгжиж байгааг ярианы эхэнд дурдлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хувийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн суурь хуулийг боловсруулж байгаа. Үүний нэг нь Арилжааны хуулийн төсөл бөгөөд уг хуулийн төслийг боловсруулахад Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгээс хамтарсан хэд хэдэн удаагийн семинар хийж, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа дэд сайд Б.Солонгоо илэрхийлэв.

Цаашдаа хууль зүй, дотоод хэргийн салбарын ажилтан, алба хаагчдыг Япон Улсад суралцуулах, харилцан туршлага солилцох чиглэлд дэмжиж ажиллахыг хүслээ.

Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газар нь (ICD) Япон Улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас Азийн болон бусад орнуудын хууль зүйн туслалцаа, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн хүрээнд хамтран ажилладаг болохыг Кэйсүкэ Гото ярианыхаа эхэнд онцлов. Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй зарим хуулийн төслүүдэд хамтран ажиллаж, сургалт уулзалтууд хийснийг дурдаад цаашдаа энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай байх болно гэдгээ хэллээ.

Эх сурвалж: ХЗДХЯ

ЖДҮХС-аас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа
ЖДҮХС-аас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.