Украины арми ОХУ-ын тагнуулын А-50 онгоцыг сөнөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины арми ОХУ-ын тагнуулын А-50 онгоцыг сөнөөжээ

A Russian A-50 in flight

/2024.01.16/: Украины тал Оросын тагнуулын А-50 онгоц болон Ил-22 агаарын десантын командын постыг сөнөөж Кремлийн хүчинд томоохон цохилт өгсөн гэж мэдэгдэв.

Украины армийн командлагч Валерий Залужный даваа гарагт Telegram-д Оросын эзэмшилд байдаг Крымын хойгийн зүүн хэсэгт орших Азовын тэнгисийн дээгүүр нисэж байсан онгоцнуудыг устгасан талаарх дүрс бичлэгийг байршуулжээ.

Залужныйгийн мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Оросын цэргийн блогт Ил-22 онгоцны сүүлний хэлтэрхийн зургийг нийтэлж, багийнхныг "жинхэнэ баатрууд" хэмээн магтжээ.

Киевийн Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Игнат уг зургийг дахин нийтэлж, онгоц Оросын Анапа хотыг зорьсон бололтой, гэхдээ шатаж байсан тул засварлах боломжгүй гэж мэдэгджээ.

А-50 бол НАТО-гийн ашигладаг AWACS (Airborne Warning and Control System) онгоцтой дүйцэхүйц Оросын тагнуулын онгоц юм. Том радараар тоноглогдсон, ихэвчлэн 15 хүний бүрэлдэхүүнтэй, дайсны онгоц, хөлөг онгоц, пуужингийн хайлтыг хэдэн зуун километрийн зайд сканнердаж чаддаг. Оросын Агаарын цэргийн хүчин уг төрлийн есөн онгоцыг флотдоо багтаасан гэж үздэг.

Украины өмнөд хэсгийн цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Наталья Хуменюк хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Орос Украинд алсын тусгалын пуужингийн цохилт өгөхөд бэлтгэж, энэ онгоцыг өргөнөөр ашигласан гэв.

"Бидний хийсэн цохилт нь нилээд хохирол авчирсан бөгөөд хүчирхэг пуужингийн цохилтыг хойшлуулна гэж найдаж байна" гэж тэр хэлэв.

Эх сурвалж: Aljazeera

Монголын контент бүтээгчид Тиктокоос орлогожих боломжийн талаар санал солилцлоо
Монголын контент бүтээгчид Тиктокоос орлогожих боломжийн талаар санал солилцлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.