Монголын контент бүтээгчид Тиктокоос орлогожих боломжийн талаар санал солилцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын контент бүтээгчид Тиктокоос орлогожих боломжийн талаар санал солилцлоо

/2024.01.16/: Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж эдийн засгийг төрөлжүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйчлигээг хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Засгийн газраас “Монгол Улсын олон улс дахь Сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд нэгдсэн өнгө төрх, стратеги дор эх орноо олон улсад сурталчлах таниулах ажлууд хийгдэж байна.

Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин дэлхий дахинаа 1.7 тэрбум хэрэглэгчтэй цахим сүлжээний томоохон платформын нэг Тикток компанийн Олон нийттэй харилцах бодлого хариуцсан дэд захирал Хелена Лерштэй уулзлаа.

Энэхүү уулзалтаар монгол контент бүтээгчид Тиктокоос орлогожих боломжийн талаар санал солилцлоо. Ингэснээр дотоодын контент бүтээгчид дэлхийн зах зээлээс орлогожих боломж бүрдэх юм. Мөн Тиктокын олон улсын контент бүтээгчдийг монголд урьж, чуулга уулзалтыг байгуулах зохион байгуулах, Тиктокын салбарыг Монголд Улсад албан ёсоор байгуулах асуудлаар ярилцлаа. Түүнчлэн Хатагтай Хелена Лершийг Монгол Улсад албан ёсоор урьж, Тикток компанийн Сингапур дахь салбартай хамтран ажиллах асуудлаар тус тус санал солилцлоо.

Өнгөрсөн хугацаанд дээрх зорилтын хүрээнд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим сүлжээний нөлөөлөгчдийг монголд урьж нэвтрүүлэг контент бэлдэж нөгөө талаас монгол уран бүтээлчид дэлхийн тавцанд бүтээлээ туурвисан. Үүний үр дүнд цахим орчин дахь монголын талаарх эерэг сэтгэгдэл 2022 онд 19 хувь байсан бол 2023 оны 9-р сарын байдлаар 25 хувь болж нэмэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Соёлын яам

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо
АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.