Исландын галт уулын дэлбэрэлтийн лаавд өртсөн хотыг цаашид оршин суух боломжгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Исландын галт уулын дэлбэрэлтийн лаавд өртсөн хотыг цаашид оршин суух боломжгүй гэв

In this photo provided by Civil Protection taken from the Coast Guard's helicopter, a view of lava as the volcano erupts near Grindavík, Iceland, Sunday, Jan. 14. 2024.

/2024.01.15/: Исландын баруун өмнөд хэсэгт галт уул дэлбэрсний улмаас ойролцоох хот руу хайлсан лаав урсаж, байшингууд шатсан гэж эрх баригчид мэдэгдлээ.

Нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасны дүнд Гриндавик хэмээх жижиг загас агнуурын хотын оршин суугчдад ямар нэгэн аюул заналхийл учраагүй байна.

Исландын Иргэний хамгаалалтын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Хёрдис Гудмундсдоттир өмнө нь CNN-д лаав нь хот руу урсах үед лаавын эсрэг ханаар хамгаалагдсан ч дэд бүтцийг гэмтээж болзошгүй гэж анхааруулж байсан юм.

A volcano spews lava and smoke as it erupts in Reykjanes Peninsula, Iceland, January 14, 2024.

Галт уулын дэлбэрэлтийн дараа цагдаа нар сэрэмжийн төвшинг нэмэгдүүлж, Исландын эргийн хамгаалалтын нисдэг тэргийг мөн нөхцөл байдлыг хянахаар илгээсэн байна.

Галт уулын дэлбэрэлтээс хэдхэн цагийн өмнө Исландын цаг уурын алба газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн байна.

Исландын цаг уурын алба баасан гарагт галт уулын ан цавтай холбоотой аюулыг өмнөх үнэлгээнээс илүү эрсдэлтэй гэж үзсэний дараа хамгийн сүүлийн нүүлгэн шилжүүлэх тушаал гарчээ.

"Иргэний хамгаалалтын газраас 1-р сарын 12-нд гаргасан аюулын үнэлгээнд үндэслэн олон нийтийн аюулгүй байдлын үүднээс Гриндавик хотод цаашид оршин суух боломжгүй" гэж засгийн газрын агентлаг мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа эхэллээ
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа эхэллээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.