/2024.01.15/: Уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын цогц үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ.
Үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд хоёр дахь жилдээ Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэл, дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаа үндэсний хувцас, бэлэг дурсгал, хүнс, цагаан идээ гэсэн төрлөөр явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож байна.
Мөн хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа бол сонирхсон чиглэлээрээ уулзалтад оролцож, мэдээлэл авах бүрэн боломжтой.