Мазаалай мөсөн хотхоны нээлт ням гарагт Скай ресортод болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мазаалай мөсөн хотхоны нээлт ням гарагт Скай ресортод болно

Experiencing the extraordinary Snow Village in Lapland

/2024.01.12/: Монгол Улсын Засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тухайлбал “Мазаалай” олон Улсын цас мөсний наадмыг зохион байгуулах, цас, мөсөн хотхон байгуулж, цаашид Монгол орны хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байна.

Энэ мэт өвлийн улиралд спорт аялал жуулчлал, соёлын аялал жуулчлал, бизнес аялал жуулчлалын хүрээнд нийт 25 арга хэмжээ хийх ба үүнд үндэсний, олон Улсын спорт наадам, чуулган, мөсний баяр, уламжлалт Түмэн тэмээний баяр, Бүргэдийн баяр, Мөнгөлөг шагшуурга, Хөх сувд гэх мэт арга хэмжээнүүд болно.

Эдгээр арга хэмжээнүүдийн хамгийн ойрхон болох нь нөгөөдөр буюу ням гарагийн 15 цагт Мазаалай мөсөн хотхоны нээлт Скаи ресортод болох аж.

Эх сурвалж: БОАЖЯ

“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.