Олон Улсын стандартын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын стандартын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болголоо

Цахим мэдээллийн нэгдсэн сангийн сургалт болов

/2024.01.12/: Монгол Улсын Засгийн газраас 2023 онд Стандарт, Хэмжил зүйн салбарт онцгой анхаарч эхэлсний дүнд Монгол Улсад мөрдөгдөж буй MNS, ISO стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй харах боломжийг бүрдүүллээ.

Үндэсний болгон нутагшуулж буй Олон Улсын стандартыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох, сурталчлах, үр ашгийг нэмэгдүүлэх, стандартын талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын 1-ээс бүх нийтээр нээлттэй харах боломжийг бий болгохыг Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болгосон.

Үүний хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд Олон Улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ази, Номхон далайн бүсийн зохион байгуулагч Стив Лоуэс болон ISO-ийн Арилжааны бодлого, маркетингийн багийн мэргэжилтэнтэй цахимаар хуралдаж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон юм.

Цаашид Олон Улсын болон бүс нутгийн, гадаад орны үндэсний болгон нутагшуулж буй стандартуудыг Монгол Улсын иргэн аж ахуй нэгж бүр үнэ төлбөргүй харах боломжоор хангахаар ажиллаж байна.

May be an image of ticket stub and text

Эх сурвалж: ШСАА

Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа
Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.