Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа

/2024.01.12/: Индонезийн нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-нд болж байна.

Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

Өнөөдөр тэмцээний хийн урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын найм дахь тамирчин, Монголын буудлага спортын гурхв дахь тамирчин болж байна. Өмнө нь буудлагаас урт бууны төрөлд О.Есүгэн, гар бууны төрөлд Э.Даваахүү нар олимпын эрхээ авсан юм.

Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Н.Лүндэндоржид олголоо
Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Н.Лүндэндоржид олголоо
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.