/2024.01.12/: Хутигийн босогчид Улаан тэнгист тээвэрлэлт хийдэг хөлөг онгоцнууд руу удаа дараа дайралт хийсний дараа АНУ, Их Британий арми Хутид цохилт өгхөөр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэд өчигдөр АНУ болон Их Британийн арми Йемений Хутигийн хяналтад байдаг хэд хэдэн объектуудад цохилт өгчээ.
Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Улаан тэнгист олон улсын тэнгисийн хөлөг онгоцнуудын эсрэг удаа дараа цохилт өгсний хариу болгож тухайн довтолгоог явуулж байсан хэд хэдэн байршлуудад цохилт өгсөн. Өнөөдөр миний зааврын дагуу АНУ-ын цэргийн хүчин Их Британитай хамтран Австрали, Бахрейн, Канад, Нидерландын дэмжлэгтэйгээр Йемен дэх Хоути босогчдын хэд хэдэн объектод амжилттай цохилт өглөө" гэжээ.
Цохилтыг сөнөөгч онгоцууд болон Томахавк пуужингаар хийсэн байна. Хоутичуудын арав гаруй байг агаар, гадаргуу болон дэд платформоос харвасан пуужингаар устгасан бөгөөд тэднийг Улаан тэнгис дэх усан онгоцнууд руу довтолгоог таслан зогсоох чадвартай хэмээн сонгосон гэж АНУ-ын албаны хүн CNN-д ярьжээ.
Үүнд радарын систем, нисгэгчгүй онгоцыг хадгалах, хөөргөх, баллистик пуужин хадгалах, хөөргөх, далавчит пуужин хадгалах, хөөргөх талбайнууд багтсан байна.
Эх сурвалж: CNN