Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийг дэмжих чиглэлээр ментор сэтгэл зүйчийг ажиллуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийг дэмжих чиглэлээр ментор сэтгэл зүйчийг ажиллуулна

/2024.01.05/: Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/365 дугаар тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д ажилладаг "Боловсролын сэтгэл зүйч"-дэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх Менторуудын сонгон шалгаруулалтыг 2023 оны 12 дугаар сард 2 удаагийн үе шаттай зохион байгуулсан.

Тус сонгон шалгаруулалтад 56 хүн оролцсоноос баримт бичиг болон ярилцлагадаа тэнцсэн 31 сэтгэл зүйч МЕНТОР-оор ажиллах эрхтэй болсон юм.

Өнөөдрөөс тус Менторууд үйл ажиллагааны төлөвлөгөө болон чиглэлээ авч ажиллаж эхэлж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 21 аймаг, 9 дүүргийн нийт сурагч, мөн тэдний ар гэр, асран хамгаалагч, багш, ажилтан, нийт хүн амын 25%-ийн амьдралын чанарт шууд болон шууд бус эерэг нөлөөлөл үзүүлнэ.

Үүнд:

  • Сурлагын амжилт чанар сайжирна.
  • Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын тохиолдол багасна.
  • Бие махбодийн өвчлөл багасна.

Эх сурвалж: БШУЯ

АНУ: Орос Украинд Хойд Солонгосын пуужин ашиглаж байна
АНУ: Орос Украинд Хойд Солонгосын пуужин ашиглаж байна
 
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.