/2024.01.05/: ОХУ Хойд Солонгосоос авсан баллистик пуужингаа ашиглаж байгаа бөгөөд Иранаас ойрын тусгалтай баллистик пуужин авхаар хайж байна гэж АНУ мэдэгдэв.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби пүрэв гарагт хэлэхдээ, саяхан нууцын зэрэглэлээс гарсан тагнуулын мэдээллээр Хойд Солонгос Москваг зэвсгээр хангасныг тогтоосон бөгөөд тэдний нэгийг нь 12 дугаар сарын 30-нд Украинд ашигласан гэв.
Мөн мягмар гарагт хийсэн шөнийн довтолгооны үеэр Хойд Солонгосын пуужинг ашиглан хэд хэдэн дайралт хийсэн талаар хэллээ.
Орос-Ираны зэвсэг нийлүүлэх хэлэлцээр дуусаагүй байгаа бөгөөд “Иранаас ойрын тусгалтай баллистик пуужин авах Оросын хэлэлцээр идэвхтэй урагшилж байгаад АНУ санаа зовж байгаа аж.
ОХУ Хойд Солонгосоос алсын тусгалтай пуужин авсан нь Хойд Солонгосын эсрэг хийж буй хориг арга хэмжээг зөрчсөн үйлдэл болж байгаа тул АНУ-ын зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандахаар болжээ.
Байдены засаг захиргаа Кремль Украин дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардлагатай зэвсгийн хувьд Хойд Солонгос болон Иранаас хараат болсон гэж олон удаа нотлохыг оролдож байгаа бөгөөд үүнийгээ нотлох баримтуудыг дэлгэсээр байна.
Эх сурвалж: Aljazeera