Сансарын туннель орчимд 18 камер байрлуулж, ногоон бүс болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сансарын туннель орчимд 18 камер байрлуулж, ногоон бүс болгожээ

/2024.01.04/: БЗД-ийн 1, 3-р хороонд байрлах Сансарын туннель орчимд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд байдаг бөгөөд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке маш олноор үйл ажиллагаа явуулдаг.

Тэгвэл тус орчинд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.

Мөн Сансарын туннел орчинд байрлах орон сууцны хотхоны Хайрхан сууц өмчлөгчдийн холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлснээр 2023 онд 32 камерыг шинээр суурилуулсан байна.

Ийнхүү хүний хөл хөдөлгөөн ихтэй Сансарын туннел орчинд өмнө нь бүртгэгддэг байсан архидан согтуурахтай холбоотой, хүний эрүүл мэндийн эсрэг, дээрэм, хулгайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 40 хувиар нэмэгдэж, цаашид бусад хороодод эмзэг цэг байршлуудад үе шаттай камержуулахаар төлөвлөж байна.

Жишээлбэл: Өнгөрсөн сард буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07:26 цагт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл ирснийг эрэн сурвалжлах ажиллагааг дээрх камерын тусламжтай зохион байгуулж 60 настай, иргэнийг өсвөр насны 2 хүүхэд зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалж: ЦЕГ

“Дэлхийн мастеруудын өвлийн III наадам“-д оролцох тамирчдад төрийн далбаа гардууллаа
“Дэлхийн мастеруудын өвлийн III наадам“-д оролцох тамирчдад төрийн далбаа гардууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.