Японд 20 гаруй насны эмэгтэй бусдыг хутгалж гэмтээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд 20 гаруй насны эмэгтэй бусдыг хутгалж гэмтээжээ

Emergency crew tend to an injured passenger on a Yamanote line platform at JR Akihabara Station on Wednesday night.

/2024.01.04/: Токиод галт тэргэнд сууж явсан зорчигчдыг хутгалж гэмтээсэн эмэгтэйг баривчилсан талаар цагдаа нар мэдэгдэв.

Галт тэрэг ЖР Окачимачи болон Акихабара өртөөнүүдийн хооронд явж байхад 20 гаруй насны эмэгтэй зорчигчид руу дайрсан бөгөөд дөрвөн эрэгтэй шархадсан байна. Шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн аж.

Халдлагын үед зорчигчид галт тэрэгний яаралтай тусламжийн товчлуурыг дарсны дараа буудлын ажилтан цагдаад дуудлага өгсөн байна.

Галт тэргэний зорчигчид эмэгтэйг аюулгүй болгож, цагдаад хүлээлгэн өгсөн бөгөөд цагдаа нар түүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутган баривчилжээ.

Эх сурвалж: Japantimes

Өнөөдөр дэлхийн “Брайль“ үсгийн өдөр
Өнөөдөр дэлхийн “Брайль“ үсгийн өдөр
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.