/2024.01.04/: Зургаан цэгээс бүтдэг “Брайль” үсгийн зохиогч Луи Брайль нь 1809 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Франц Улсад мэндэлжээ.
Тэрээр 1924 онд 6 цэгийн тусламжтайгаар үсэг тоог уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог бий болгосон. 1829-1879 онд Англи, Герман, Америкт түгэн дэлгэрч 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталсан.
Брайль үсэг нь харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ нийгмийн амьдралд оролцоход нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэ өдрийн гол зорилго нь Брайль үсгийн боловсрол, тус бичгийг ашиглан бичсэн ном, гарын авлага, сурах бичиг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжихээс гадна Брайль үсгийг харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны чухал хэсэг болохыг иргэд олон нийтэд ойлгуулахад оршдог.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан.
Монгол улс 1963 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох сургуультай болж 1964 оноос Брайль үсгийг зааж эхэлсэн.
Монгол улс 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны хурлаар “Монгол брайль бичгийн стандарт”-ыг баталж, 2019 оноос эхлэн жил бүрийн 1-р сарын 04-ний өдрийг харааны бэрхшээлтэй иргэдийн бичиг болох Брайль үсгийн өдөр болгон тэмдэглэх болсон.
Эх сурвалж: