/2023.12.26/: Парисын зүүн хойд зүгт орших нэгэн хотоос таван цогцос олдсоны дараа Францын прокурорууд хүн амины хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр хохирогчид нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний дөрөв нь бага насны хүүхэд гэнэ.
Тэдний цогцсыг Францын нийслэлээс 41 км зайд орших Меа хотоос олсон байна.
Тэднийг гэрээс нь олсон гэж орон нутгийн прокурор Францын Франс Пресс агентлагт ярьжээ.
Хэргийн талаар анх мэдээлсэн Actu17 мэдээллийн сайтын мэдээлснээр цагдаа нар 33 настай этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Парисын бүс нутагт сүүлийн үед хэд хэдэн нялх хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарчээ.
- Арваннэгдүгээр сарын сүүлээр 41 настай эрэгтэй 4-11 насны гурван охиноо хөнөөсөн хэргээ хүлээн сайн дураар баривчлагдсан. Цагдаа нар цогцоснуудыг нийслэлийн зүүн өмнөд захын Альфортвилл хот дахь гэрээс нь олсон байна.
- Мөн аравдугаар сард нэгэн цагдаа Вал-д'Оиз дахь Вемарс дахь гэртээ амиа хорлохын өмнө гурван охиноо хөнөөсөн юм.
Эх сурвалж: ВВС