/2023.12.26/: Украины тал мягмар гарагт Крымд агаарын цохилт өгч, Оросын Тэнгисийн цэргийн хүчний танк зөөвөрлөдөг хөлөг онгоцыг устгасан гэж мэдэгдлээ.
Хэрэв энэ нь батлагдвал долоо хоног хүрэхгүй хугацаанд Оросын цэргийн техник хэрэгсэлд томоохон хэмжээний хохирол учруулсан гурав дахь тохиолдол болох юм.
Украины Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук “Новочеркаск” гэх нэртэй десантын хөлөг онгоцыг устгахад оролцсон бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, Telegram хуудсандаа бичжээ.
CNN энэ мэдэгдлийг бие даан шалгаж чадахгүй ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн видео бичлэгүүд Феодосия боомтод томоохон дэлбэрэлтүүдийг харуулсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины довтолгоонд "Новочеркаск" хөлөг "гэмтсэн" гэж төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлэв.
АНУ-ын армийн мэдээлснээр "Новочеркаск" хөлөг онгоц нь 237 цэргийн хүчин чадалтай бөгөөд 87 хүний бүрэлдэхүүнтэй баг багтдаг байна. Украины халдлагын үеэр хэдэн цэрэг байсан нь тодорхойгүй байна.
Украйны командлагч Олещук хэлэхдээ, хөлөг онгоц Иранд үйлдвэрлэсэн Шахед довтолгооны нисгэгчгүй онгоцыг тээвэрлэж явсан гэв.
Эх сурвалж: CNN