/2023.12.22/: Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол 31 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шагналыг гардууллаа.
2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд
- Оюун ухаан
- Сурлага
- Урлаг, уран бүтээл
- Биеийн тамир, спорт
- Байгаль хамгаалал
- Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
- Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
- Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд,
- Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
- Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1032 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 36 хүүхэд “2023 оны ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.
Мөн багийн төрөлд үндэсний хэмжээнд 54 баг өрсөлдөж, Сонгинохайрхан дүүргийн Өнөр Цогцолбор сургуулийн Гимнастикийн Хурд багийн тамирчид, Дархан-Уул аймгийн Бүжгийн спортын Хос тамирчин Ч.Айдаулет, Э.Анужин нар, Өмнөговь аймгийн U12 сагсны эрэгтэй баг, тамирчид, Баянгол дүүргийн Ой тогтоолтын багийн тамирчин Ц.Номин- Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ нар, Дорнод аймгийн Дорнын бүжиг хамтлаг, Өвөрхангай аймгийн Ирмүүн-6 бүжгийн хамтлагууд тус тус “2023 Оны ОНЦЛОХ БАГ”-аар шалгарсан юм.
Эх сурвалж: ШСАА