/2023.12.22/: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 175 багц буюу 1,1 сая тонн коксжих нүүрс арилжжээ.
Биржийн арилжаа эхэлснээс хойш хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг өнөөдөр хийлээ. Арилжаанд нийт 5 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 172.3 ам.доллароос эхлэн дуудаж, 174.8 ам.долларт хэлцэл хийгдсэн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 65 удаагийн арилжаагаар 1,264.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 9,7 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.
Эх сурвалж: ЭТТ