Сэлэнгэ аймагт цасны зузаан 18-20 см хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт цасны зузаан 18-20 см хүрчээ

/2023.12.22/: Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр болон энэ сарын эхээр цас орж цочир хүйтэрсэн.

Түшиг, Цагааннуур Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Ерөө, Хүдэр, Хушаат, Сантын хойд тал, Мандал сумын хойд хэсгээр цас их орсон бөгөөд цасны зузаан талдаа 18-20 см, жалгандаа 30-50 см зузаан байгаа бөгөөд цаашид цас нэмж орвол дээрх сумдад өвөлжилт хүндрэх, цаашлаад аймгийн хэмжээнд хаваржилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.

Мөн 17 сумын 57 багийн 9884 малчин болон мал бүхий өрхөд хоёр сая толгой мал өвөлжиж байгаа юм.

Малчдын түвшинд 165.5 мянган тн өвс, 1000 тн сүрэл, 14.4 мянган тн ногоон тэжээл, 34.5 мянган тн үйлдвэрийн тэжээл, 5.5 мянган тн дарш, 80 тн гар тэжээл, 3.9 мянган тн эрдэс тэжээл бэлтгэсэн нь малчин болон мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг 97.2 хувьтай бэлтгэл хангасан гэж УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хуралд танилцууллаа.

Эх сурвалж: ОБЕГ

АГААР: Зүүн 4 зам орчимд агаар хамгийн их бохирдолтой буюу РМ2.5 тоосонцрын хэмжээ 555 байна
АГААР: Зүүн 4 зам орчимд агаар хамгийн их бохирдолтой буюу РМ2.5 тоосонцрын хэмжээ 555 байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.