/2023.12.21/: Хятад, Орос хоёр орны худалдааны эргэлт түүхэн дээд амжилтанд хүрчээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ 200 тэрбум ам.доллар давлаа гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Ерөнхий сайд Михайл Мишустинтэй уулзахдаа мэдэгдэв.
Дараа нь хоёр удирдагч 2024 он гэхэд мөн 200 тэрбум ам.долларт хүргэхээ амлав. 2022 онд Кремль Украиныг эзлэн түрэмгийлсний дараа хоёр орны худалдаа үргэлжлэн өргөжиж, 2022 онд ойролцоогоор 30 хувиар өсөж, 190 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож байсан юм.
Худалдааны хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад хүчтэй уян хатан хамтын ажилласнаар цаашид ч томоохон ирээдүй хүлээж байгааг харуулж байна гэж Ши Жиньпин лхагва гарагт мэдэгдэв.
Хоёр тал "улс төрийн харилцан итгэлцлийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж", "эдийн засаг, худалдаа, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой" гэж Ши Жиньпин уулзалтын үеэр хэлсэн гэж Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлэв.
Москва хөрш рүүгээ түрэмгийлсний дараа АНУ болон түүний холбоотнууд худалдаагаа багасгаж, хориг арга хэмжээ авсны дараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад Оросын эдийн засгийн гол тулгуур болж гарч ирсэн юм.
Эх сурвалж: CNN