Зам, тээврийн салбарын цахим үйлчилгээний нэгдсэн платформ нээгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам, тээврийн салбарын цахим үйлчилгээний нэгдсэн платформ нээгдлээ

2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарласан.

Энэ хүрээнд Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр нээлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, "2023 оны зорилтоо бүрэн биелүүлэн, салбарынхаа 94 үйлчилгээг цахимжуулж, иргэд, аж ахуй нэгжүүддээ төрийн үйлчилгээг түгжрэлгүй,шуурхай, нээлттэй, ил тод, хүнд сурталгүй хүргэдэг боллоо. Цаашид үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, цахим шилжилтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн бүрд талархал илэрхийлье" хэмээн онцоллоо.

Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна.

Ийнхүү автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, дахин олгох, шинэчлэх, лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах, хот хоорондын авто замын хураамж төлөх, салбарт олгогдож буй 21 тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах зэрэг үйлчилгээг зам, тээврийн салбарын цахим платформыг орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй авах боломжийг бүрдүүллээ.

Мөн авто зам, автотээвэр, иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн салбарын 18 системтэй интеграци хийж, нийт 156 датасет буюу цахим өгөгдлийн бүрдлийг үүсгэн, 850 төрлийн өгөгдлийг real-time-аар бүртгэж, салбарын статистик мэдээ цуглуулах, боловсруулах, нийтлэх, тайлагнах процессыг цахимжуулаад байна.

Эх сурвалж: ЗТХЯ

ЧД: Газар зохион байгуулалтын албанд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ
ЧД: Газар зохион байгуулалтын албанд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.