/2023.12.20/: Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна.
1) “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар;
2) Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил;
3) Тавантолгой дулааны цахилгаан станц;
4) Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл;
5) Кокс-эрчим хүчний үйлдвэр;
6) Шивээ Овоо ХК;
7) Багануур ХК;
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Нүүрс тээврийн ХАМААРАЛ бүхий байдлыг харцгаая.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид төмөр зам тавьсан бол нэг тонн нүүрсийг 8 доллараар зөөгөөд хамгийн багадаа 10 тэрбум долларыг олж авах байсан. Энийг л жинхэнэ алдагдсан боломж гэнэ
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Технологийг нь шинэчилж, сэтгэлээсээ ажилласан бол Улаанбаатарын утаа ингэж ихсэхгүй байсан
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ялархаад байх шаардлага байна уу Та нар хувийн компани байгуулаагүй
ДАНС шалгах шаардлагатай гэж үзэв.
#mpress.mn