Монголын морин спорт, уяачдын холбоотой аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын морин спорт, уяачдын холбоотой аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

/2023.12.20/: Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн, МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү, холбооны тэргүүлэгч гишүүн, МУ-ын Алдарт уяач Ч.Хишигбаатар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Монголын морин спорт, уяачдын холбооноос Монгол морийг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлэхээр 2013 онд түмэн морьтны жагсаал зохион байгуулж, 4000 гаруй хурдан морь нэг дор уралдуулснаар хоёр төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон байдаг.

Түүнчлэн Монгол түмэн морьтой холбоотой түүх, соёлын өв арвинтай. Үүнтэй уялдуулан адал явдалт аялал зохион байгуулах, морин уралдаан, үзүүлбэр бүхий хөтөлбөр гаргах өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт оруулах зэргээр хамтран ажиллах олон боломжууд бийг дурдаад "Морьтон дээдсийн энэ цагийн үр сад морь, морьтны соёлоосоо хөндийрсөөр байгаад санаа зовж байгаа"-гаа талууд илэрхийлж байлаа.

Үндэсний өв соёлоо хадгалсан ойрын зайн морин уралдаан, аялал зэргийг жуулчдын хөтөлбөрт оруулах, тусгай сонирхлын буюу морин спорт сонирхогчдод зориулсан хөтөлбөр гаргах зэрэгт хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: БОАЖЯ

ВИДЕО: Баримт, архивын үйл ажиллагаа хангаагүй шинжээчийн дүгнэлтэд хариулт өглөө
ВИДЕО: Баримт, архивын үйл ажиллагаа хангаагүй шинжээчийн дүгнэлтэд хариулт өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.