/2023.12.19/: Хятадын баруун хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 118 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн тухай төрийн хэвлэлүүд мягмар гарагт мэдээлсэн.
Одоогоор аврах багийнхан 0 орчим хэмийн хүйтэнд амьд үлдсэн хүмүүсийг аврахаар чармайж байна.
Өчигдөр орой Ганьсу мужийн Жишишань мужид сүүлийн арван жилд тохиолдож байгаагүй хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, байшин барилга, зам эвдэрсэн. Аврагчид нуранги дор дарагдсан хүмүүсийг хайхаар уралдан ажиллаж байгаа бол оршин суугчид өвлийн тэсгим хүйтэнд шөнөжин гадаа байсан байна.
Мягмар гарагийн өглөөний байдлаар газар хөдлөлтийн улмаас 105 хүн амиа алдаж, 397 хүн гэмтэж бэртэж, Гансу мужид 4700 гаруй байшин эвдэрсэн бол зэргэлдээх Чинхай мужид 13 хүн нас барж, 182 хүн шархадсан бөгөөд үд дундын байдлаар 20 хүн сураггүй алга болсон гэж орон нутгийн албаны хүмүүс мэдэгдэв.
Шөнө дундын өмнөхөн хүмүүс гэртээ унтаж байх үед газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн голомт нь Төвдийн өндөрлөгийн зүүн захад орших уулархаг бүс болох Ганьсу болон Чинхайн хилийн ойролцоо байрладаг хэсэгт таарчээ. CENC-ийн мэдээлснээр өглөөний байдлаар газар хөдлөлтийн дараа 3 ба түүнээс дээш магнитудын хүчтэй есөн удаа чичирхийлсэн байна.
Анхны чичиргээ бараг 20 секунд үргэлжилсэн бөгөөд 102 километрийн зайд орших Ланжоу мужийн нийслэлд мэдрэгдсэн гэж CCTV мэдээлэв.
Газар хөдлөлтийн улмаас зарим газарт ус, цахилгааны хангамж, хөдөлгөөнт дохио тасарсан нь аврах ажилд хүндрэл учруулж байна.
Ганьсугийн гамшгийн бүс рүү 4000 гаруй гал сөнөөгч, цагдаа, цэрэг, олон мянган майхан, эвхдэг ор, хөнжил, зөөврийн галын нүхний хамт илгээгдсэн гэж мужийн албаны хүмүүс мэдэгдэв.