ЭМЧ: Нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал

I tracked everything my baby did until nothing made sense any more | WIRED  UK

Ураг болон нярайд хүчилтөрөгчийн хурц болон архаг дутмагшил янз бүрийн шалтгааны улмаас үүсч улмаар бие махбодид нүүрс-хүчлийн хий, бодисын солилцооны дутуу исэлдсэн бүтээгдэхүүн илүүдлээр хуримтлагдан ураг, нярайн уураг тархийг гэмтээснээс үүдэн гарах төв мэдрэлийн тогтолцооны эмгэг өөрчлөлтийг хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшил гэнэ.

Эрсдэлт хүчин зүйл:

ургийн хөгжлийн үе:

  • жирэмсний хожуу үеийн гестоз
  • эхийн нас / 18-аас доош, 35-аас дээш/
  • эх жирэмсэн үедээ ямар нэг халдвараар өвчилсөн
  • эхийн архаг хууч өвчин
  • эхийн ажлын нөхцөл хортой
  • үр хөврөлд нөлөөлөх эм хэрэглэсэн
  • бага жинтэй /2500 гр-аас доош / төрсөн
  • дутуу төрсөн /тээлтийн нас 37 долоо хоногоос доош /
  • дутуу төрөхийг завдсан

төрөлтийн үе:

  • түргэн төрсөн
  • төрөх хүчний сулрал
  • бүтэлт
  • төрөх үеийн тархины гэмтэл
  • төрсний дараах үе:
  • тархины цус харвалт
  • цөмийн шарлалт
  • мэдрэл халдвар

Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалж тархины хүчилтөрөгчийн дутагдалд орох боломжтой байдаг.

Усны төлбөрийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж хэрэглэгчдийн 60-аас дээш хувь нь үзжээ
Усны төлбөрийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж хэрэглэгчдийн 60-аас дээш хувь нь үзжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.