/2023.12.19/: Монголын Мянганы Сорилтын Сан, Үндэсний Статистикийн Хороо, Канадын Ковотер судалгааны байгууллагатай хамтран “Төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа”-г зохион байгуулсан байна.
Судалгаанд Улаанбаатар хотын орон сууцны тоолууртай ба тоолуургүй, гэр хорооллын төвлөрсөн шугамд холбогдсон, холбогдоогүй ус түгээх байрны хэрэглэгчид гэсэн ангилалд багтсан нийт 4975 өрх хамрагджээ.
Үр дүнгээс дурдвал, иргэдийн 80 гаруй хувь нь усны үйлчилгээний ойрын ирээдүйн тогтвортой байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн бол усны үйлчилгээнд төлдөг төлбөрийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж хэрэглэгчдийн 60-аас дээш хувь нь үзжээ.
“Төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа – 2021”-тэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцаарай.
Эх сурвалж: ҮСХ