/2023.12.19/: Австралийн хойд хэсэгт сүүлийн арван жилд тохиолдож байгаагүй хүчтэй бороо орсны улмаас үерийн ус айлуудын байшинд орсны улмаас хүмүүс дээвэр дээрээ гарахаас өөр аргагүйд хүрчээ.
Үерийн голомтод буй энэхүү хот нь 150,000 гаруй хүн амтай аж.
Цаг агаарын үзэгдлээс болж тусламж шаардлагатай иргэд агаарын дэмжлэг авч чадахгүй байгаа талаар тус хотын дарга хэлжээ.
Ням гарагт Кэйнсланд болон түүний эргэн тойронд оршин суух 300 орчим хүнийг аварсан гэж Квинсленд мужийн онцгой байдлын алба даваа гарагт мэдэгдэв. Албаны мэдээлснээр хүний амь нас хохирсон, бэртсэн тохиолдол одоогоор гараагүй байна.
Кэрнс хотод зургаан цагийн дотор 300 миллиметр бороо орсон бол 19 цагийн үргэлжилсний дараа 650 миллиметр болжээ.
Борооны улмаас 15,000 орчим оршин суугч цахилгаангүй болсон бөгөөд газар дээр цагдаа, цэрэг, эрчим хүч нийлүүлэгч гэх мэт олон зуун ажилтан байгаа боловч бороо зогсохгүй байгаа тул шаардлагатай арга хэмжээнүүдийг авч чадахгүй байсаар байна.
Үер буусны улмаас тухайн хотод цэвэр усны асуудал үүсч эхэлснээс гадна үерийн усанд могой, матар зэргээс болгоомжлохыг эрх баригчид анхааруулжээ.
Учир нь Ингхам хотын байгаль хамгаалагчид олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох үерт автсан хэсгээс 2.5 метр урт давстай усны матрыг олж устгасан байна.
Эх сурвалж: CNN