ШУУРХАЙ: ХУД-т орон сууцны барилгад гал гарсны улмаас 3 том хүн, 4 хүүхэд амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ХУД-т орон сууцны барилгад гал гарсны улмаас 3 том хүн, 4 хүүхэд амиа алдлаа

/2023.12.19/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: ОБЕГ

Б.Болор-Эрдэнэ: Зам, тээврийн салбарт олгодог бүх тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжууллаа
Б.Болор-Эрдэнэ: Зам, тээврийн салбарт олгодог бүх тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжууллаа
 
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.