Б.Болор-Эрдэнэ: Зам, тээврийн салбарт олгодог бүх тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Зам, тээврийн салбарт олгодог бүх тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжууллаа

/2023.12.19/: Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй ЗТХЯ-аас хэрэгжүүлж буй бүх үйлчилгээг цахимд шилжүүлж буй ажлын явцын талаар ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан жил болгох зорилт тавьсан. Салбарын хэмжээнд цахим хэрэглээг идэвхжүүлснээр гарч байгаа үр дүн юу вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил" зорилт дэвшүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа газруудаас иргэдэд хүргэдэг 94 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулахаар ажиллаж байгаагаас 12 дугаар сарын 15-ны байдлаар 90 гаруй хувийн гүйцэтгэл, биелэлттэй байна.

Ингэснээр, төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах, зарим төрлийн үйлчилгээг авахын тулд заавал өөрийн биеэр төрийн байгууллагад очих шаардлагагүй болж байгаа юм.

Зам, тээврийн салбарын 94 төрлийн үйлчилгээг иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад, түргэн шуурхай, хүнд сурталгүй, ил тод, нээлттэйгээр авч, нөгөө талаас “түгжрэлгүй” хүргэж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтоо биелүүлж байна.

Манай салбарын дийлэнх гол үйл ажиллагаа нь зорчигч болон ачаа тээвэр. Тэр утгаараа эдгээр 94 төрлийн үйлчилгээнд агаарын тээвэр, автотээвэр, төмөр замын тээврийн тасалбар захиалга, буцаалт зэрэг үйлчилгээний бүх үйл явцыг цахимжуулсан.

Мөн салбарын өргөдөл, гомдол, санал, тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлт, биелэлтийн хариуг 100 хувь цахимаар өгч байна.

Дээрх ажлыг зам, тээврийн салбарын нэгдсэн платформд тулгуурлан хийж байгаа.

-Цахимжуулж эхлэхээс өмнө төрийн байгууллагуудын үйлчилгээ ямар дарааллаар явдаг байв?

-Тусгай зөвшөөрөл авахад маш олон тооны баримт, материал шаарддаг байсан. Одоо бүх салбарт олгодог тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулж, хуулийн дагуу шаардах бичиг баримтын тоог багасгаж, хүний оролцоо бага, шаардлага хангасан, хангаагүй, дутуу бичиг баримт, шийдвэрлэлт зэрэг бүх үйл явцын мэдээллийг цахимаар авдаг, үйл явцыг хянадаг болсон байгаа.

Цахимжилтын үр дүнд иргэддээ хүртээмжтэй үйлчилж, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг нь хэмнэж, түргэн шуурхай мэдээллийг нь өгдөг болсон.

Гар утасны аппликейшн ашиглаад л тийзээ захиалж, өргөдөл, гомдол, саналаа өгч болно. Зөвхөн ажлын 8 цагт баригдахгүй, зам, тээврийн салбарын бүх үйлчилгээг 24 цагаар нээлттэй хүргэдэг болж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Хятадын баруун хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 111 хүн амь үрэгдлээ
Хятадын баруун хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 111 хүн амь үрэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.