Такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхээр судалж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхээр судалж байна

/2023.12.15/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж буй.

Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд холбогдох санал, дүгнэлтүүдийг нарийвчлан судалж, дахин хуралдахаар боллоо.

Ийнхүү шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нэгдсэн санал, дүгнэлт гарган, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Pearson хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарыг чадавхжуулна
Pearson хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарыг чадавхжуулна
 
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.