ЭМЧ: Умайн гадуурх жирэмслэлтийн талаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Умайн гадуурх жирэмслэлтийн талаар

Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Үр тогтсон эвсэл эс умайн хөндийд биш гадна талд гуурсан хоолойд бэхлэгдэж, ихэсжин хөгжихийг умайн гадуурх жирэмслэлт гэнэ.

Шинж тэмдэг

Умайн гаднах жирэмслэлт ихэвчлэн жирэмсний 6-7 дахь долоо хоногт оношлогддог. Умайн гаднах жирэмслэлтийн шинж тэмдгүүд хүн бүрд өөрөөр илэрдэг бөгөөд аль болох эрт хугацаанд илрүүлэх нь тухайн эмэгтэйн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

Эмчид хэзээ хандах вэ?

Хэрэв танд дараах шинжүүд илэрвэл мэргэжлийн эмчид даруй хандаарай.

  • Хэвлий болон бөгс рүү тулж өвдөх
  • Өвдөлт гэнэт эхлэх, даамжрах хандлагатай байх
  • Үтрээнээс хүрэн бор цусархаг зүйл багаар гарах
  • Дотор муухайрах огиулж бөөлжих
  • Хөдлөх, ханиалгах үед өвдөлт нэмэгдэх Харин гуурсан хоолой хагарсан умайн гадуурх жирэмслэлтийн үед: Толгой эргэх, нүд бүрэлзэх, арьс цайх, хүйтэн хөлс гарах, гэнэт ухаан алдах, хэвлийн доод хэсгээр хүчтэй хатгаж өвдөх, зүрхний цохилтын тоо олшрох зэрэг дайрлагын ( шок) шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үед маш яаралтай эмнэлэгт хэвтэх хэрэгтэй.

Шалтгаан

  • Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнөөр өмнө өвдөж байсан
  • Хламид, гоноррей зэрэг бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж байсан
  • Үргүйдлийн улмаас гуурсан хоолойдоо мэс ажилбар хийлгэж байсан
  • Умайн хөндийд жирэмснээс хамгаалах ерөндөгтэй байсан
  • Олон удаа үр хөндүүлж байсан
  • Удаан хугацааны үргүйдэл
  • Олон хавьтагчтай эмэгтэйчүүд
  • Тамхи татдаг эмэгтэйчүүд

Эрсдэлт хүчин зүйлс

  • Өмнө нь умайн гадуур жирэмслэж байсан бол
  • Умайн гуурсан хоолойн үрэвсэл болон бэлгийн замийн халдварт өвчинтэй бол
  • Эмийн гаж нөлөөнөөс
  • Төрөлхийн гуурсан хоолойн гажиг болон гуурсан хоолойн мэс засалд орж байсан бол
  • Жирэмснээс хамгаалах эм хэрэглэсэн ч үйлчлээгүй тохиолдолд ихэвчлэн умайн гадуурх жирэмслэлт болдог
  • Тамхи татах

Хүндрэл

Үр дамжуулах хоолойд өндгөн эс томорсноор хоолойг задлан цус алдаж эхийн амь насанд аюул учруулах боломжтой.

Оношлогоо

  • Умайн гаднах жирэмслэлтийг эрт оношлох нь чухал. Дараах шинжилгээнүүдийг хийнэ.
  • Шээс болон цусанд цэлмэнгийн гонадотропин дааврын түвшинг тодорхойлох
  • Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг хийнэ.
  • Хэт авиан шинжилгээ: Үтрээгээр эход харна. Үр хөврөлийн байршил, гуурсан хоолойн байдлыг харна.
  • Умайн арын хүнхрээнд хатгалт хийх

Эмчилгээ

Онош батлагдсан, хөврөлийн хэмжээ хир зэрэг том жижиг байгаагаас эмчилгээний арга хамаарна. Хөврөлийн хэмжээ жижиг, цус алдалт үүсээгүй байгаа нөхцөлд жирэмслэлтийн өсөлтийг зогсоох эмэн эмчилгээ хэрэглэдэг. Жирэмсний эрт хугацаанд бол эмийн эмчилгээг эмчийн хяналтанд хийнэ. Харин дотуур цус алдалт үүссэн, хөврөлийн хэмжээ том байгаа тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ.

Н.УЧРАЛ: E-Sport эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хөгжих боломжтой
Н.УЧРАЛ: E-Sport эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хөгжих боломжтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.