Б.Энхбаяр: “ЭТТ“ ХК-ий арилжааны банкинд бүртгэлтэй 75 ширхэг дансны гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: “ЭТТ“ ХК-ий арилжааны банкинд бүртгэлтэй 75 ширхэг дансны гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байна

/2023.11.27/: Нүүрсний сонсгол явуулах талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, УИХ-ын нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны даргаар миний бие 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр томилогдсрн. Үүний дараа хянан шалгах шинжээч нарыг томилох ажлууд хийгдсэн. Намайг томилогдохоос өмнө 5 хянан шалгагч ажиллаж байснаас очсоны дараа гурван хянан шалгагч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Томилогдсоноос хойш нийт 15 хянан шалгагч шинжээч томилон 17 хянан шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр нэг сар гаруй ажиллаад байна. Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит 5 компани, 2 ААН нийт 37 байгууллагад нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлжээ.

Мөн хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай гурван шалгалтын удирдамжийг түр хорооноос баталсан.

Хяналт шалгалт хийгдэж байгаа нотлох баримтын цар хүрээний хувьд:

  • ЭТТ ХК-ний үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг бүхэлд нь
  • Тавантолгой ХК-ний үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг бүхэлд нь
  • Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй гаалийн мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, пүүний программын 270 мянга орчим бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн сүүлийн 10 гаруй жилийн уулын ажлын тайлан, санхүүгийн программын дата,
  • Гашуунсухайтын гаалийн ерөнхий газраас Цагаанхадад байрлах 36 хяналтын бүсүүдээс давхардсан тоогоор 2.5 сая гаруй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бичлэг,
  • ЭТТ ХК-д 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг хянаж, борлуулалтын тайлангуудыг нягталж, ЭТТ ХК-ий арилжааны банкинд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 орчих хуудас бүхий гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байна.
  • ЭТТ ХК-ний бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой нийт 943 гэрээ, тэдгээртэй холбогдох 188 мянга гаруй материалыг үзэж байна.
  • Нийт давхардсан тоогоор 20272 хуулийн этгээдээр бүртгэлтэй, үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа 21629 иргэн, ААН-ийн бзртгэлийг УБЕГ-аас гаргуулан авч, холбоо хамаарлыг тогтоох дүн шинжилгээ хийгдэж байна.

Шалгалтын явцад зарим хүндрэлүүд үүсч байна.

  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ, Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Ханбогд сумын ЗДТГ албан бичигт тусгасан огнооны дагуу холбогдох ажиллаж байсан хүмүүсийн материалыг ирүүлэхгүй байна.
  • АТҮТ олон улсын тээврийн С зөвшөөрөлтэй ААН-үүдийн бүртгэл, олгосон зөвшөөрлийн тоо, холбогдох шалгалтын ажлуудын тайлан зэрэг материалуудыг түр хороонд ирүүлээгүй, ирүүлэхэд хүндрэл учруулж байна.
  • Хянаж шалгах шинжээч нар нотлох баримт бүртгүүлэх, холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдүүлэг авах зорилгоор ЭТТ ХК, Тавантолгой ХК-д 5 өдрийн томилолтоор ажилласан боловч анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системд хадгалаагүй, ажлын хариуцлага сулаас баримт материалаа өгөөгүй, хүлээлцдэггүй, холбогдох байгууллагуудаас барим материалыг шаардлагатай хугацаанд нь ирүүлэхгүй зэрэг хүндрэл тулгарч байна гэв.
Нүүрсний сонсгол 7 хоногийн дараа эхэлнэ
Нүүрсний сонсгол 7 хоногийн дараа эхэлнэ
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.