Нүүрсний сонсгол 7 хоногийн дараа эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний сонсгол 7 хоногийн дараа эхэлнэ

/2023.11.27/: Нүүрсний сонсгол явуулах талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Сая нүүрсний хэргийг хянан шалгах УИХ-ын түр хороо хуралдаж нээлттэй сонгол хийх товыг тогтоож, гэрчээр дуудах УИХ-ын түр хорооны тогтоолыг баталлаа. Нээлттэй сонсголыг хоёр үе шаттай хийхээр шийдвэрлэлээ.

Эхний сонсгол 12 дугаар сарын 4-өөс 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Эхний сонсголоор:

  1. Тавантолгой ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, үйлчилгээг худалдан авалтын үйл ажиллагаа.
  2. Тавантолгой ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтууд, тэдгээрийн авсан арга хэмжээ
  3. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл
  4. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бараа, үйлчилгээг худалдан авалтын үйл ажиллагаа, 2011 оноос 2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, үйлчилгээг худалдан авалтын үйл ажиллагаа зэргийг хэлэлцэнэ.

Хоёрдахь сонсгол 2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Хоёрдахь сонсголоор:

  1. Эрдэнэс Тавантолгой ХК-ний нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа,
  2. Эрдэнэс Тавантолгой ХК-ний тээвэрлэлтийн үйл ажиллагаа,
  3. Эрдэнэс Тавантолгой ХК-ний охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт,
  4. Эрдэнэс Тавантолгой ХК-ний санхүүжүүлсэн бусад төслүүд
  5. Эрдэнэс Тавантолгой ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтууд, тэдгээрийн авсан арга хэмжээ
  6. Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн асуудлуудын хүрээнд зохион байгуулагдана.

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Сонсгол зохион байгуулагдахаас 7 хоногийн өмнө сонсголын товыг олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу нээлттэй товыг зарлаж байна.

Салбартаа үр бүтээлтэй ажилласан байгаль хамгаалагчдыг шагналаа
Салбартаа үр бүтээлтэй ажилласан байгаль хамгаалагчдыг шагналаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.