Москва Украинд цэргээ байршуулснаас хойш эрчимжсэн либерал үзэлтэй бүлгүүдийн эсрэг тэмцэлд тулгуурлан "олон улсын ЛГБТ олон нийтийн хөдөлгөөн"-ийг хориглохыг зорьж байна гэж Оросын албаны хүмүүс баасан гарагт мэдэгдэв.
ОХУ-ын Хууль зүйн яам "Олон улсын ЛГБТ олон нийтийн хөдөлгөөнийг хэт даврагч гэж үзэн, Орос дахь үйл ажиллагааг нь хориглох талаар Дээд шүүхэд захиргааны эрх зүйн нэхэмжлэл гаргасан" гэж мэдэгдэв.
Уг хориг нь ОХУ Украин руу довтлох ажиллагаа явуулснаас хойш эрчимжиж буй ЛГБТ хүмүүсийн эсрэг удаан үргэлжилсэн тэмцлийн сүүлчийнх нь болж байна.
Орос улс олон тооны эрхийг хамгаалах байгууллага болон сөрөг хүчинд хэт даврагч гэх нэрийг зүүн, тэдний гишүүдийг эрүүгийн хариуцлагад татах боломжийг хуулиараа нээж өгөөд байгаа юм.
Хууль зүйн яам "ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЛГБТ хөдөлгөөнийг" "хэт даврагч үзлийн янз бүрийн шинж тэмдэг, илрэл, тэр дундаа нийгэм, шашны үзэн ядалтыг өдөөсөн" гэж буруутгаж байгаа аж.
Уг нэхэмжлэлтэй холбоотой шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хийхээр товложээ.
Оросын ЛГБТК нийгэмлэгийн төлөө ажилладаг “Спэр” хүний эрхийн байгууллагын тэргүүн уг мэдэгдлийг шүүмжилсэн байна.
Оросыг орхин явсан “Сфера” компанийн тэргүүн Диля Гафурова “Оросын эрх баригчид ЛГБТ+ нийгэмлэг бол хүмүүс гэдгийг дахин мартаж байна. Тэд биднийг нийгмийн бүлэг болгон хориглохыг хүсч байна" гэв.
Гафурова мөн "Энэ бол ардчилсан бус дарангуйлагч дэглэмийн хувьд ердийн алхам буюу хамгийн эмзэг бүлгийнхний хэлмэгдүүлэх явдал. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ" гэж Гафурова гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: France24