/2023.11.13/: Нийт нутгийн хэмжээнд уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон хэсгүүдийг нөхөн сэргээх ажил шат дараатай явагдаж байна.
Ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын нөхөн сэргээлт хийх ажлын хүрээнд 2023 онд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч
- “АУМ-Алт” ХХК,
- “Өгөөмөр-Өргөө” ХХК,
- “Баярсгоулд” ХХК,
- “Имперо майнинг” ХХК,
- “Галт үнэг” ХХК,
- “Эм эс бэл майнинг” ХХК-иуд техникийн нөхөн сэргээлт 85,07 га, биологийн нөхөн сэргээлт 31,5 га, дүйцүүлэн хамгааллын хүрээнд бичил уурхай эрхлэгчид техникийн нөхөн сэргээлтийг 84,6 га- д гүйцэтгэсэн байна.
Ингэснээр Өвөрхангай аймгийн хэмжээнд 2023 онд ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон нийт 201,17 га талбайд нөхөн сэргээлт хийснийг аймаг, сумын ажлын хэсэг хүлээж авлаа.
Эх сурвалж: БОАЖЯ