“Science fair 2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдаан болж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Science fair 2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдаан болж байна

/2023.11.10/: 2023 оны Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Гэртээ туршья” ТББ, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж байна.

Тус уралдааныг АНУ-ын ЭСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Голомт банк дэмжин оролцож байгаа юм.

Хүүхдүүдийн шинжлэх ухаанч мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, өөрийн сонирхлоор туршилт судалгаа хийхийг дэмжих, ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Тус уралдаанд Физик, Хими, Биологийн хичээлээр шинжлэх ухааны сорилт, туршилтыг бодитоор өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгууран хийсэн, гарын авлага, бичлэг, зурагт хуудас, үр дүн, дүгнэлт бүхий зүйлс бүхий 550 гаруй сурагчийн 300 гаруй бүтээл ирээд байна. Нийт 8 ангилалд шилдэг бүтээл шалгарна.

2023 оны уралдааныг АНУ-ын эрдэмтэн Нобелийн 2 удаагийн шагналт ЛАЙНУС ПАУЛИНГ-ийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. Сүүлийн шатны шалгаруулалт 2023 оны 11-р сарын 11-ний өдөр МУБИС-ийн III байранд болно.

Эх сурвалж: БШУЯ

Шинэ Делиг дайран өнгөрдөг Ганга мөрнийг хорт хөөс бүрхжээ
Шинэ Делиг дайран өнгөрдөг Ганга мөрнийг хорт хөөс бүрхжээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.