Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан болж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан болж байна

/2023.11.10/: Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит олон улсын уралдааныг 4 жил тутамд зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн уралдаанд нийт 120 гаруй оролцогчид үндэсний хөгжмийн төрлүүд болон мэргэжлийн дуучдын ангилалд авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Уралдааны шилдгүүдийн хүндэтгэлийн тоглолт 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт зохион байгуулагдана.

Эх сурвалж: Соёлын яам

Израилын дайралтаас болж дахин 14 хүн амь үрэгдлээ
Израилын дайралтаас болж дахин 14 хүн амь үрэгдлээ
 
IPhone Старлинктай хамтарна: Сүлжээгүй газар хуруугаараа тэнгэр рүү заахад л...
IPhone Старлинктай хамтарна: Сүлжээгүй газар хуруугаараа тэнгэр рүү заахад л...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.