“Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-т хамруулж өгнө хэмээн бусдаас хахууль өгөхийг шаарджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-т хамруулж өгнө хэмээн бусдаас хахууль өгөхийг шаарджээ

/2023.11.06/: Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.445, мөрдөн байцаалтын 3694 хэрэгт хяналт тавьж, нийт 219 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Ц нь “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд “Б” ХХК-г тендерт шалгаруулж өгнө гэж бусдаас хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэшсэн жолоочийн шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Б нь “Х” ХХК-ийн сургалтад хамрагдсан 29 иргэнийг шалгалтад тэнцүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Б.Э нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 1.16 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 72 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Баянхонгор аймгийн прокурорын газраас тус аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч А.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, сургалтад ашиглагдах 3 сая 500 мянган төгрөгийг хувийн хэрэгцээндээ ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Эх сурвалж: УЕПГ

“Хятадын хамгийн тохиромжгүй дэлгүүр“ 120 метрийн өндөрт байдаг
“Хятадын хамгийн тохиромжгүй дэлгүүр“ 120 метрийн өндөрт байдаг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.