Ноос самнах машинд хавчуулагдан амиа алдсан хэрэг Орхон аймагт гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноос самнах машинд хавчуулагдан амиа алдсан хэрэг Орхон аймагт гарчээ

/2023.11.01/: Орхон аймаг, Баян-Өндөр суманд ноос, ноолуур самнах төхөөрөмжинд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжинд тус цехийн засварчин Б нь хавчуулагдаж нас барсан байж.

Алба хаагчид 43 минут ажиллан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгчээ.

Монголын тамирчид орчин үеийн таван төрөлтийн ДАШТ-д анх удаа оролцоно
Монголын тамирчид орчин үеийн таван төрөлтийн ДАШТ-д анх удаа оролцоно
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.