“Ногоон бүс“ төслийг улсын хэмжээнд эрчимжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ногоон бүс“ төслийг улсын хэмжээнд эрчимжүүлнэ

/2023.11.01/: ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн давтамжийг бууруулах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах мэдэгдэл, шаардлагын үр нөлөөг ахиулах болон “Ногоон бүс” төслийг эрчимжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчдад өчигдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 114 алба хаагчид танхимаар, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 2126 алба хаагчид цахимаар хамрагдлаа.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нийт удирдах албан тушаалтан болон алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өгч, алба хаагчдын саналыг сонссон юм.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл солилцох, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, шуурхай шалган шийдвэрлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх чиглэлээр өнөөдрөөс эхлэн 2 сарын хугацаатай тодорхой ажлыг хэрэгжүүлж, хэвшүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

“Ногоон бүс” төслийн хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Барилгын тухай хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллах хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо.

Эх сурвалж: ЦЕГ

Монгол уран нугараачид Дэлхийн эмэгтэй циркчдийн гүнжийн титэм, гран-при шагналыг хүртжээ
Монгол уран нугараачид Дэлхийн эмэгтэй циркчдийн гүнжийн титэм, гран-при шагналыг хүртжээ
 
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.