Монгол уран нугараачид Дэлхийн эмэгтэй циркчдийн гүнжийн титэм, гран-при шагналыг хүртжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол уран нугараачид Дэлхийн эмэгтэй циркчдийн гүнжийн титэм, гран-при шагналыг хүртжээ

/2023.11.01/: ОХУ-ын Саратов хотод дэлхийд цор ганц зохион байгуулагддаг “Circus princess" эмэгтэй циркчдийн Олон Улсын фестиваль аравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд 9 дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Тус фестивальд Монгол, Франц, Герман, Перу, Хятад, Казахстан, Киргиз, Вьетнам, Мексик, ОХУ, Этиоп, Бразил, Беларусь зэрэг 13 орны 150 циркийн жүжигчид оролцож, 20 гаруй шилдэг үзүүлбэр шалгарснаас “Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо”-ны гишүүн байгууллага “Икс Роузис” ХХК-ны уран нугаралтын жүжигчид шилдгийн шилдэг “Гран-при” шагналыг хүртлээ.

No photo description available.

"Гран -при" шагнал хүртсэн циркийн жүжигчид:

  • - Циркийн багш, найруулагч, продюсер багийн удирдагч СТА Т.Буд
  • - Циркийн Олон Улсын “А” зэрэглэлийн тэмцээний алтан цом, хошой хүрэл цомын эзэн, СТА Б.Ихэрцэцэг
  • - Циркийн Олон Улсын “А” зэрэглэлийн тэмцээний 3 удаагийн хүрэл цомын эзэн, СТА Н.Төгөлдөрсайхан
  • Уран нугараач Б.Гүнжилмаа
  • Уран нугараач Л.Түвшинзаяа
  • Уран нугараач С.Ариунсанаа
  • Уран нугараач А.Ариунзул
  • Уран нугараач А.Анхзаяа
  • Уран нугараач Б.Маргад-Эрдэнэ

Эх сурвалж: Соёлын яам

Гүйлсэн булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх үзлэгт 11 мянган хүүхдийг хамруулна
Гүйлсэн булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх үзлэгт 11 мянган хүүхдийг хамруулна
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.