Гүйлсэн булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх үзлэгт 11 мянган хүүхдийг хамруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүйлсэн булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх үзлэгт 11 мянган хүүхдийг хамруулна

/2023.11.01/: Стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин хүндэрсэн тохиолдолд ангина буюу хэрэх өвчин, үе мөч, зүрх, тархины өвчлөл, олдмол гажиг бий болгодог тул аль болох эрт үед нь оношилж эмчлэхийг эмч нар зөвлөдөг.

НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ-тай хамтарч манай улсад “Амны хөндийн эрүүл ахуй, стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх” хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Сэлэнгэ аймагт "Стрептококкийн халдвараас сэргийлэх эрт илрүүлэх, үзлэг оношлогоо”-г энэ сарын 30-нд эхлүүлж, эхний ээлжинд ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 11 мянга орчим хүүхдийг үзлэгт хамруулахаар ажиллаж байна.

Уг үйл ажиллагааны хүрээнд есдүгээр сард орон нутгаас Сэлэнгэ аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 17 сум, зургаан тосгоны ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон багц сургалт явуулж, бэлтгэл ажлаа хангасан юм.



Хоёр өдөр үргэлжлэх үзлэгийг 17 сум, зургаан тосгонд зохион байгуулж буй бөгөөд эхний өдөр нийт хүүхдийн 51,7 хувь нь хамрагдсан байна.



Үзлэгийн үеэр ажлын хэсгүүд таван бүсэд хуваагдаж, сум, тосгодын Засаг даргын тамгын газар, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдийг арга зүйгээр хангаж ажилласан байна. Тэд дараагийн ээлжээр 6-12 дугаар ангийн 10 мянга гаруй хүүхдийг ирэх онд үзлэг, оношлогоонд хамруулахаар төлөвлөжээ.

Мөн шинжилгээ эерэг болон эргэлзээтэй гарсан үед эмчилгээний дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй эхлүүлэх учраас хүүхдээ үзлэг, оношлогоонд идэвхтэй хамруулахыг эцэг эхчүүдэд зөвлөлөө.

Эх сурвалж: ЭМЯ

Ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
Ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.